Manchester United багийн домогт тоглогч, Английн хөлбөмбөгийн шигшээгийн ахлагч асан Дэвид Бекхэм өдгөө 50 настай. Виндзорын шилтгээнд болсон тус ёслолд Дэвид Бэкхэм эхнэр Викториа Бэкхэм болон гэр бүлийнхэнтэйгээ хамт очсон байна.
Түүний спорт болон нийгэмд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн III Чарльз хаан “Knight” буюу “Баатар” цолыг олгожээ. Ийнхүү түүний нэр албан ёсоор Sir David Beckham болж байна.

Дэвид Бекхэм шагналаа гардаж авсны дараа “Би амьдралдаа үүнээс илүү өөрөөрөө бахархаж байсангүй” гэж хэлжээ.
