Казахстанд ажиллаад төлсөн НДШ-ийг Монгол Улсад тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилд оруулж тооцно


Бүгд найрамдах Казахстан улс болоод  манай улсын засгийн газар хооронд тэтгэврийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсныг өнөөдөр парламентаар соёрхон баталлаа. Дээрх хэлэлцээрийн тухай салбарын сайдаас тодруулахад:

-Хоёр орны засгийн газар хооронд хийгдсэн хэлэлцээрийг өнөөдөр УИХ соёрхон баталлаа. Энэ хэлэлцээрийн үр дүнд ямар асуудал шийдэгдэх вэ?

-Монгол улсаас Бүгд найрамдах Казахстан улсад давхардсан тоогоор 61 мянган хүн очиж ажиллаж амьдарч байсан түүх бий. Зарим иргэд очиж ажиллаж байгаад буцаад Монголдоо ирсэн бол зарим тэндээ бүүр сууришиж үлдсэн жишээ бий.

-Казахстанд төлсөн НДШ-ийг нь манай улс руу шилжүүлнэ гэсэн үг үү?

-Харилцан шилжүүлэх зохицуулалтууд бий. Тухайлбал Казахстан улсын иргэд манай улсад ажиллаж байвал Монголд НДШ төлөөд эх орондоо очоод Монголд төлсөн НДШ-ээ тэтгэвэр тогтоолгохдоо ажилласан жилд тооцуулна гэсэн үг. 1992 оноос өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор Монгол улсын 61 мянган иргэн Казахстан улс руу очиж шилжсэн байдаг. Тэд маань Монгол улсад ажилласан жилтэй хүмүүс. Уурхайд, Шарын голд, Баян-Өлгийд амьдарч ажиллаж байгаад явсан хугацааныхаа тэтгэврийг Казахстан улсаас авах боломж бүрдэнэ. НҮБ-д элссэн бүх улсууд ийм хэлэлцээрийг өөр хоорондоо байгуулдаг.

-Тухайн улс оронд төлсөн НДШ-ийн мөнгийг манай улсын сан руу шилжүүлэх боломжтой юу?

-Боломжтой. Иргэн Б-ийн НДШ-д төлсөн мөнгө энэ шүү гээд л

-Казак иргэдийн дунд давхар иргэншилтэй хүмүүс цөөнгүй бий. Тийм иргэдийн хувьд 2 улсаас тэтгэвэр авах нөхцлийг бүрдүүлчихэж байгаа юм биш үү?

-Тийм нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар хариуцах ёстой. Би яагаад түрүүн давхардсан тоогоор 61 мянган иргэн гэж хэлсэн бэ гэхээр тухайн үед цахимжилт маш муу байсан. Тийшээ явахдаа өөр хүний паспортоор явчихсан ч гэдэг юм уу. Тухайн үед уугуул Казак иргэн гэр бүлийн хамт Казахстанд очвол 1000 доллар өгч байсан үед Монгол улсын иргэнээсээ гаралгүйгээр тийшээ явчихсан хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсээс буцаад Монгол улсдаа сууриших хүсэлт тависан байгаа.  Казахстан улсын иргэншлээс гарчихсан, буцаад Монгол улсын иргэшилд орж чадаагүй. Аль ч улсын иргэншилгүй болчихсон 1200 иргэн бий. Мөн Казахстан улсаас иргэншлээ хасуулаагүй, Монгол улсын иргэншилд байдаг ч иргэд байна. Дээрх иргэдийн асуудлыг шийдүүлэхээр бид Монгол улсын Ерөнхийлөгчид хандчихсан байгаа. Ирэх жилүүдэд шийдэгдчих байх.

Энэ асуудалд УИХ-ын гишүүн Э.Болормаа ийн хариулж байна

Монгол улсын 8000 орчим иргэн Бүгд найрамдах Казахстан улсад ажиллаж амьдарч байгаа. Тэдгээр иргэдийн тухайн улсад төлсөн НДШ төлөлт нь энд ирээд тэтгэвэр тогтоолгоход тооцогддоггүй байсан бол өнөөдрийн хэлэлцээрийн үр дүнд Казахстан улсад төлсөн НДШ-ийг Монгол улсад тэтгэвэр тогтоолгоход тооцож байх боломж бүрдэж байна.

-Казахстан улсаас тэтгэвэр тогтоолгоно гэсэн үг юм уу?

-Монгол улсаасаа тэтгэвэр тогтоолгоно. Ингэснээр гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэн хоёр улсад нэгэн зэрэг НДШ төлөх шаардлагагүй болж байгаагаараа онцлогтой. Хоёр улсын аль нэгэнд төлж байвал хаана нь ч очоод тэтгэвэрт гарсан ажилласан жил нь тооцогдоно. Миний барьж байгаа байр суурь бол гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэдийн тэтгэвэр хангалттай хэмжээнд тогтоолгож, нийгмийн баталгааг нь хангалттай байлгах боломжийг бид бүрдүүлж ажиллах учиртай. Өнөөдрийн Монгол улсын тэтгэврийн хэмжээ бол хангалтгүй шүү дээ. 600 мянган төгрөгөөр амьдарна гэдэг хүнд.

– БНСУ-д олон Монгол залуус ажиллаж амьдрадаг. Тэр хүмүүст мөн ийм боломж олгох уу?

-БНСУ-ын хувьд засгийн газар хоорондын тэтгэврийн хэлэлцээрийг 50 орчим улстай байгуулсан байдаг юм билээ. Манай улсын хувьд энэ хэлэлцээрийг тус улстай хийхээр судалж ажиллах ёстой. Хэрвээ энэ хэлэлцээрийг Солонгос улстай амжилттай хийж чадвал тус улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд тэндээ НДШ төлсөн тохиолдолд Монголдоо ирээд тэтгэвэр тогтоолгоход тэдгээр жилүүд нь тооцогдоно гэсэн үг.

-Санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ? НДШ-ээ тус улсад өгсөн. Гэтэл манай Нийгмийн даатгалын сан тийм өндөр чадамжтай сан биш шүү дээ?

-Бусад улс оронд тухайн НДШ төлсөн улс орон нь шилжүүлэх зохицуулалт байдаг юм билээ. Санд нэрийн данс гэж бий шүү дээ. Та дэлхийн хаана ч ажилласан таны хөдөлмөрийн нэрийн дансанд ажилласан жил тань бүтнээрээ бодогдоод орно гэсэн үг. Хөдөлмөрийн үр шимийн тухайд гадаадад ажиллаж байгаа Монголчууд ажиллаж олсон мөнгөө эх орон луугаа л явуулдаг шүү дээ. Энэ ч бас Монгол улсын эдийн засагт гадаад валютаар хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг.

– Гадаадад гарсан зарим иргэд гадаадад очоод тухайн улсынхаа иргэншлийг авчихсан тохиолдол байдаг. Монгол улсын хувьд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл өөр улсын иргэн болчхоод Монгол улсаасаа иргэншлээ хасуулаагүй олон хүн бий. Казак иргэдийн тухайд Казахстан улсын иргэншилтэй болсон олон хүн байдаг ч Монгол улсын иргэншлээсээ татгалзаагүй 2 улсын аль альных нь иргэншилтэй яваад байгаа зөрчил түгээмэл. Энэ иргэдийн хувьд 2 улсаас зэрэг тэтгэвэр авах асуудал үүсэх юм биш үү?

– Манай улс давхар иргэншил зөвшөөрдөггүй. Үүнээс болж Казахстаны иргэн болох гээд Монгол иргэншлээсээ татгалзаад Казахстанд оччихоод буцаад эх орондоо ирж иргэншлээ сэргээе гэсэн хүсэлтэй олон иргэн байдгийг мэднэ. Гэхдээ давхар иргэншил үүсгээд хоёр улсаас зэрэг тэтгэвэр авах асуудал үүсэхгүй байх. Би мэдэхгүй салбараа шууд хэлж бол чадахгүй байна. Гэхдээ орчин үед санхүүгийн дээрх харилцаа үүсвэл иргэдийн бүртгэл, иргэншлийг хянах тогтолцоо давхар бэхжих байх. Хянаж болохгүй асуудал биш гэж харж байгаа. Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдсэний нэг ач холбогдол бас иргэдийн бүртгэл, иргэншлийг цэгцлэх ач холбогдлыг бүрдүүлж чадах байх.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *