Полимер бүлээн асфальт бетон хольц үйлдвэрлэх замаар хүлэмжийн хийг бууруулна


Сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судална.

“Монгол Улсад полимер бүлээн асфальт бетон хольц үйлдвэрлэх замаар хүлэмжийн хийг бууруулах төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэллээ. БНСУ-ын Засгийн газар 2030 он хүртэл хүлэмжийн хийг бууруулах үндэсний хэмжээний зорилт (NDC; Nationally Determined Contribution)-оо хэрэгжүүлэх зорилгоор “2025 оны газар, дэд бүтэц, зам, тээврийн салбарын олон улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ТЭЗҮ судалгаа” төсөл боловсруулжээ. Үүний хүрээнд Солонгосын Барилгын технологийн судалгааны хүрээлэн “Монголд сайжруулсан бүлээн асфальт үйлдвэрлэх замаар олон улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа” төслөө өчигдөр /2025.11.05/ албан ёсоор нээлээ.

Уг төслийг хэрэгжүүлэхийн өмнө сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судалж, дараа нь Монголд бүлээн асфальтбетон хольц үйлдвэрлэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зориулалт бүхий тоног төхөөрөмжийн судалгаа хийнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *