Газрын цахим гэрчилгээг шинэчиллээ


Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны А/185 дугаар тушаалаар иргэн хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн цахим гэрчилгээний загварыг шинэчлэн, улсын хэмжээнд үйлчилгээнд нэвтрүүллээ. Шинэчилсэн цахим гэрчилгээ дараах давуу талтай. Иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ цахимаар авах боломжтой.
QR кодын аюулгүй байдал өндөржсөн:
Гэрчилгээний нууцлал бүхий код /QR/ нь илүү олон төрлийн мэдээлэл агуулдаг болгожээ. Мэдээллийн өөрчлөлтийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, шуурхай шинэчилнэ.
Бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг тусгах боломжтой: Гэрчилгээний хоёр дахь хуудсанд газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй тусгана. Мэдээллийн хэмжээнээс хамааран, нэмэлт хуудас үүсдэг. Жишээлбэл: Барьцааны бүртгэл, хамтран эзэмшигч, шилжилт хөдөлгөөний мэдээлэл, зөрчлийн мэдээлэл гэх мэт.
Төрийн болон бусад бүртгэлтэй уялдсан:
Төрийн болон бусад байгууллагын бүртгэл, түүний өөрчлөлтийг гэрчилгээний нууцлал бүхий код /QR/-той холбож, шинэчлэх боломжтой болгосон. Жишээлбэл: Эрх хүчингүй болох, эрх шилжүүлэх, хугацаа дууссан, нотариатын гэрээ хийсэн гэх мэт.
Монгол бичгээр хэвлэх боломжтой:
Монгол бичгээр гаргадаг болсон.
Мэдээлэлд нээлттэй хандах боломжтой:
Гэрчилгээний нууцлал бүхий код /QR/-ыг ашиглан, тухайн газрын зурган мэдээлэл, эрхийн улсын бүртгэлийн бүртгэлийн мэдээлэл, шийдвэр, гэрээ, төлбөр, эрхийн хугацаа гэх мэт мэдээллийг нээлттэй харах боломжтой болсон.


,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *