Өнгөрсөн хоногт Баян-Өлгий аймгийн 7 суманд 1 см, Увс аймгийн 2 суманд 1-2 см цас орлоо. Бусад нутаар цаг агаар тогтуун байв
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Өнөөдөр (2025.11.06) 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг, сум:
- Баян-Өлгий – Алтай, Баяннуур, Булган, Буянт, Дэлүүн, Толбо
- Говь-Алтай – Алтай, Бугат, Тонхил
- Увс – Зүүнговь, Малчин, Тэс, Түргэн, Улаангом, Өмнөговь
- Ховд – Булган, Дуут, Жаргалант, Манхан, Мянгад, Мөнххайрхан, Мөст, Ховд, Чандмань, Эрдэнэбүрэн, Үенч сум
