Цөмийн энергийнхэн А үнэлгээ авчээ


Цөмийн энергийн комиссын Ажлын алба Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт хамрагдаж 90.1 хувиар “A” үнэлгээ авчээ.

Ажлын хэсэг байгууллагын дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн удирдлага, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цахимжуулсан байдлыг сайшаасан байна.

Байгууллагын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, тайлагналт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг үнэлж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт гарган, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж чиглэл өглөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *