Эмийн гаж нөлөөний талаар холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх хамгийн чухал эх сурвалжийн нэг нь эм ууж байгаа өвчтөн юм. Хэрэв эмнээс болоод толгой эргэх, бөөлжих, дотор муухайрах гэх мэт ямар нэг шинж тэмдэг илэрвэл тэр нь эмийн гаж нөлөө байж болох юм. Тиймээс тэр шинж тэмдэг яг эмийнх үү, өөр шалтгаантай байв уу гэдгийг сайтар шалгаарай. Ингээд эмийнх гэж үзвэл шинж тэмдэг хөнгөн, хүнд ямар байх нь хамаагүй, шууд эмчдээ хэлж, яаралтай зөвлөгөө авах хэрэгтэй. Шаардлагатай бол https://www.gov.mn/mn/organization/Department-of-control-and-regulation-of-medical-devices/service?documentId=1&serviceId=db4ff7be-8a9c-4f31-954c-11c0fe941074 холбоосоор уг эмийн гаж нөлөөний талаар мэдээлэл илгээгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг манай холбоосоор орж үзнэ үү.
#MedSafetyWeek#ReportSideEffects#PatientSafety#Pharmacovigilance
