Чуулганы үйл ажиллагаанаас МАН завсарлага авлаа


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эхний хэлэлцүүлэг болоод Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын Л.Оюун-Эрдэнийн түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх хуваарьтай байсан ч МАН-ын бүлгээс завсарлага хүслээ. Ингэснээр чуулган 14.00 цаг хүртэл хойшилж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Төсвийн тооцоо судалгааг эргэн харах нягтлах зүйлүүд байгаа тул өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаас завсарлага хүсэж байна” гэж мэдэгдсэн юм.

Багш, эмч эмнэлгийн байгууллагын ажилчдын цалин болон ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан татварын зардлыг бууруулах зорилгоор НӨАТ-ын буцаан олголтын хэрэгжих хугацааг 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулахдаа хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулах, бүтээгдэхүүний арилжааг хуулийн хүрээнд нээлттэй, ил тод, үр ашигтай зохион байгуулах зарчмын асуудлыг төсөлд тусгах санал гаргасан юм. Дээрх асуудлуудтай холбоотойгоор МАН бүлэг завсарлага авч чуулганы үйл ажиллагаа түр завсарлалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *