Өнөө шөнөөс эхлэн нутгийн баруун өмнөд хэсгээс эхлэн цаг агаар тогтворгүй болж эхлэнэ гэдгийг Онцгой байдлынхан анхааруулж байна. Энэ үзэгдэл цаашлаад говь, төв аймгуудын нутгаар эрчимжих төлөвтэй. Маргааш буюу энэ сарын 7-8-ны өдрүүдэд Архангайн зүүн, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумдын нутгаар ахиухан хэмжээний буюу 10-20 мм нойтон цас, цас үргэлжлэн орж, их цасны гамшигт үзэгдэл болно.
Говьсүмбэрийн нутаг, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар 5-9 мм нойтон цас, цас орж, их цасны аюултай үзэгдэл, Төв, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх сумдын нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж, цасны зузаан 15-20см, гуу жалгандаа үүнээс илүү зузаан цасан бүрхүүл тогтож малын бэлчээрлэлтэд, ялангуяа бог малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулах, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа, зам, эрчим хүчний шугамд мөстөлт үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулсныг уламжилъя.
Өнөө шөнөөс эхлэн цаг агаар эрс муудна
