Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний дархлаажуулалт 75 хувьтай байгааг Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн. 2025 он гарсаар Улаанбурхан өвчний нийт тохиолдол 13603 болсон байна. Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд 15 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орон нутагт 12 хүн уг өвчнөөр оношлогдож эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Улаанбурхан өвчнөөр өвдсөн нийт тохиолдлууд бүгд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдаагүй байсантай холбоотойг мэргэжлийн эмч нар сануулсаар байна. 2025 он гарсаар Улаанбурхан өвчнөөс болж нас барсан тохиолдол 11 гарсан бөгөөд вакцинаар сэргийлж болох өвчнөөр үр хүүхдүүдээ алдана гэдэг нэг талдаа иргэдийн хариуцлагын асуудалтай шууд холбоотойг мэргэжлийн эмч нар анхаарууллаа.
Улаанбурхан өвчнөөр 27 хүн эмнэлэгт эмчлүүлж байна
