Өнгөрөгч аравдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -4.5°С-аар, олон жилийн дунджаас -2.9°С-аар хүйтэн байсан тухай Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн өнөөдөр мэдээллээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 6 дахь хүйтэн сар болжээ.
Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтыг авч үзэхэд нийт нутгийн 97.7 хувь нь дунджаас -1.1-ээс -6.1°С-аар хүйтэн, үлдсэн 2.3 хувь нь дунджийн орчим байжээ. 10 дугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 6.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 43.2 хувиар, олон жилийн дунджаас 0.5 хувиар байна.

