Төрийн их хан хуурч Ц.Цэрэндоржийн тухай баримтат кино хийжээ


Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын Төрийн их хан хуурч, Ардын жүжигчин Цэенгийн Цэрэндоржийн амьдрал, уран бүтээлийн тухай баримтат киноны нээлт өнөөдөр тус аймагт боллоо. Ц.Цэрэндоржийн бага хүү ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнэ аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваа, удам дамжсан морин хуурч юм. Тэрээр баримтат киноны нээлт болсон өргөөний жаврыг хуурийн эгшгээр үргээв.

Ц.Цэрэндоржийн охин Ц.Бямбасайхан “Хөхөө Намжилын домог” бүтээлийг монгол хэлнээс япон хэл рүү орчуулж, Япон улсад хэвлүүлэн, Монголын ардын урлаг, өв соёлыг олон улсад сурталчлахад хувь нэмрээ оруулж яваа аж. Тэрээр “Хөхөө Намжилын домог” эмхэтгэлээс 365 ширхгийг Өмнөговь аймгийн Төв номын санд хандивлав.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *