Хамгийн олон хүний аминд хүрсэн хар салхи Вьетнамыг чиглэж байна


Калмеги хар салхи энэ долоо хоногт Филиппин улсын төв хэсгийг дайран өнгөрөхдөө ноцтой хохирол учрууллаа. Филиппинийг дайрч өнгөрсөн уг хар салхины улмаас 114 хүн амь үрэгдэж, 127 хүн сураггүй алга болжээ. Тэдний олонх нь Себу мужийн иргэд байв. Үүгээрээ Калмеги энэ жил Ази тивд хамгийн олон хүний аминд хүрсэн хар салхи болжээ.

Тэгвэл уг аймшигт хар салхи одоо Вьетнамыг чиглэж байна. Өнөө орой Вьетнамын эрэгт хүрэх төлөвтэй байгаа тул тус улс аль хэдийнэ онц байдал зарлаж, олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.  

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *