Малдаа нөөцөлсөн хадлан, өвөлжөөгөө галд алджээ


Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нэгэн малчны өвөлжөөнд хураалттай өвс 11 дүгээр сарын 4-нд шатжээ. Энэ айл гадаа ил гал түлж байгаад санаандгүй гал алдсан аж. Уг галын тухай дуудлага 11:28 цагт Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангид иржээ. Гал сөнөөгчид галыг богино хугацаанд зогсоон, түймрийг бүрэн унтраасан аж.

Өвөл, хавар малдаа өгөхөөр нөөцөлсөн их хэмжээний хадлан, өвөлжөө уг галд шатсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *