Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ


Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмждэг суурин харуулуудын мэдээллээр Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа, МҮОНРТ, Монгол газар, Яармаг орчимд агаар бага бохирдолтой. Шархад, Мишээл экспо, Богд хааны ордон музейн орчим агаар цэвэр, бусад газруудад агаарын чанарын индекс хэвийн байгааг ойрын өдрүүдэд мэдээлж байгаа.


Тэгвэл агаарын чанар сайжирч байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний тархалт болон дуудлагын тоо багассан байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр 2025 оны аравдугаар сард эрүүл мэндийн байгууллагууд нийт 33,862 дуудлага хүлээн авсан. Үүнээс 3804 буюу 11.2 хувь нь томуугийн дуудлага байгаа юм. Энэхүү 2025 оны аравдугаар сарын байдлаарх томуугийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.7 хувиар буурчээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *