Энэ долоо хоногийн эхээр Калмеги хар салхи Филиппинийг дайран өнгөрсний улмаас 114 хүн амиа үрэгдэж, 120 хүн сураггүй алга болсон. Тэгвэл өчигдөр орой уг хар салхи Вьетнамыг дайран өнгөрч, 3 хүний аминд хүрчээ.
Калмеги хар салхи ирэхээс өмнө Вьетнамын цэргийн арми иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд 260,000 цэрэг, 6 нисдэг тэрэг дайчилжээ. Уг салхи Вьетнамыг дайрч өнгөрсний дараа одоо Камбож болон Лаос улсыг чиглээд байна.
Эх сурвалж: BBC
