“Miss Friendship International 2025” тэмцээний ялагчаар Монголын мисс шалгарчээ


БНХАУ-д зохион байгуулагдсан “Miss Friendship International 2025” тэмцээнд Дэлхийн 60 гаруй орны гоо бүсгүй өрсөлджээ. Уг тэмцээнд Монголоос оролцсон “Сити” их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн арьс гоо, заслын оюутан О.Халиун тэргүүн миссийн титэм зүүлээ.

Тус тэмцээн 20 жилийн ойгоо тохиолдуулан шилдэг дөрвөн номинац бүрт хоёр ялагч тодруулсан юм. О.Халиун уг тэмцээний туршид авьяас чадвар, харилцааны соёл, үзэсгэлэн гоогоороо шүүгчдээс өндөр үнэлгээ авч, түрүүлэхийн зэрэгцээ “Supermodel” мисс номинацын ялагч болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *