Зэвсэгт хүчний дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид төлөвлөгөөт сургалтын хүрээнд энэ сарын 8-ны өдөр тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор 10 км-ийн явган маршийг амжилттай гүйцэтгэж, бие бялдар, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлжилтээ дээшлүүллээ.
Явган маршийн явцад тактикийн ажиллагаа, цэргийн байр зүй, хүн эмнэлгийн бэлтгэл, хими, инженерийн саадуудыг туулах зэрэг хичээлийн цэгүүдийн бодит нөхцөл байдалд ойртуулсан даалгавруудыг гүйцэтгэхийн зэрэгцээ онолоор олж авсан мэдлэгээ дадлагаар бататгаж, багаар ажиллах чадвар, зохион байгуулалттай байж явган марш үйлдсэн нь бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн түвшинг ахиулахад чухал ач холбогдолтой боллоо.
Энэхүү явган марш нь цэргийн алба хаагчдын биеийн хүч чадал, сэтгэл зүй, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэхээс гадна үүссэн цагийн байдалд ажиллах, шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой сургалтын чухал хэсэг байлаа. Хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн анхан шатны сургалт бэлтгэлийг олгох тус Сургалтын төвийн даргаар ахмад Б.Тамир ажиллаж байна.




