АН-ын бүлэг 3 асуудал хэлэлцэж байна


УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.11.10/ доорх 3 асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:

1. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга мэдээлэл сонсоно.

Танилцуулга мэдээллийг УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон албаны хүмүүс өгч, гишүүдийн асуултад хариулав. Гишүүд таван жилийн төлөвлөгөө бол мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй, онцгой анхаарах салбар гэдгийг анхаарууллаа. Тухайлбал: Сэргээгдэх эрчим хүчний салбарт ямар ахиц гарч байгаа талаар, малын экспортод чиглэсэн ямар ажил хийх гэж байгаа болон урт, дунд, богино хугацааны төлөвлөөгөө хоорондоо зөрчилдөхгүй байх, ядуурлыг бууруулах үе шат бүхий ажлуудыг төлөвлөж хийх, ярих бус ажил хэрэг болгох олон чухал ажил байгааг санууллаа.

2. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг судлан, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсоно. Үүнийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Жаргалсайхан гишүүдэд мэдээлнэ.

3. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас 2025.11.06-ны өдөр завсарлага авсан асуудлаар мэдээлэл сонсоно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *