Угаарын хийд хордсон 122 хүн эмнэлгийн тусламж авчээ


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 10-р сарын 28-нөөс 11-р сарын 10-ны хоорондох угаарын хийтэй холбоотой дуудлагыг өнөөдөр танилцууллаа. Энэ хугацаанд угаарын хийд хордсон 122 хүн эмнэлгийн тусламж авчээ. Сайн мэдээ гэвэл хүн нас бараагүй байна. Угаартсан хүмүүсийн 21%-ийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Угаартсан хүмүүсийг харьяаллаар нь танилцуулъя.

  • Сонгинохайрхан дүүрэгт 35
  • Баянзүрх дүүрэгт 35
  • Сүхбаатар дүүрэгт 17
  • Чингэлтэй дүүрэгт 16
  • Хан-Уул дүүрэгт 7
  • Баянгол дүүрэгт 6
  • Налайх дүүрэгт 4
  • Дорнод аймагт 1
  • Хэнтий аймагт 1
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *