Өнгөрсөн 10-р сарын 28-наас 11-р сарын 10-ны хооронд НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 122 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлыг байршлаар нь авч үзвэл БГД-6, СХД,-35, БЗД-35, ХУД-7, СБД-17, ЧД-16, Налайх дүүрэгт-4 бүртгэгджээ. Угаарын хийнд өрстөн хүмүүсийн 71 хувь нь 18- аас дээш, 29 хувь нь 0-17 насныхан байна. Харин нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг албаныхан мэдээллээ. Холбогдох байгууллагуудаас угаарын хийн хордлогоос сэргийлэхийн тулд агаар сэлгэлт хийх, мөн угаар мэдрэгчээ тогтмол шалгах, хэвийн ажиллагааг нь хангахад анхаарахыг иргэдэд санууллаа.
14 хоногт угаартсан гэх 122 тохиолдол бүртгэгджээ
