Дархан-Уул аймаг дахь нийтийн эзэмшлийн цэцэрлэгт орсон малыг тус аймгийн Тохижилт, үйлчилгээний газар хашдаг. Хотын цэцэрлэг, мод, зүлгээ хамгаалах зорилгоор малыг хашиж, эзэнд нь буцааж өгдөг юм. Үүнийг зарим иргэн шүүмжилдэг.
Мал бол хот, суурин газарт байх ёсгүй хөрөнгө. Улс, орон нутгийн төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр жил бүр хотын цэцэрлэг, гудамж талбайг тохижуулан, мод, зүлэг тарьдаг. Гэтэл малчид малаа хариулахгүй орхисны уршгаар хайс, хашаа, хашлагыг мал эвдэх, мод бутыг идэх зэргээр хохирол учруулж байна. Мөн авто болон явган зорчигчийн зам дээр баах, шээх зэргээр бохирдуулдаг. Үүнийг ТҮК-ийн ажилчид цэвэрлэдэг. Энэ нь тэдний үндсэн ажил дээр илүү ажил нэмэгдэж байна гэсэн үг.

Тийм байтал ухамсар муутай малчид малаа хариулах, хотын төв рүү оруулахгүй байхад анхаарахын оронд ТҮК-ийн ажилчдыг хэл амаар доромжлох, тоосго чулуу шидэх зэргээр зүй бус авирладаг ажээ.

