Амиа хорлогч этгээд бөмбөг дэлбэлж, 12 хүний аминд хүрчээ


Пакистаны нийслэл Исламабад хотод амиа хорлогч террорист этгээд бөмбөг дэлбэлсний улмаас 12 хүний амь үрэгдэж, 27 хүн бэртлээ. Уг этгээд дүүргийн шүүхийг бөмбөгдөхөөр төлөвлөж байсан ч дотогшоо орж чадаагүй тул гадаа нь бөмбөг дэлбэлж, амиа хорложээ. Мөрдөн байцаагчид тухайн этгээдийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф үүнийг Энэтхэг улсын санхүүжүүлсэн террорист бүлгийн ажиллагаа байж магадгүй гэж үзэж байгаагаа хэлжээ. Энэтхэгийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч үүнийг үндэслэлгүй худал гүтгэлэг хэмээн үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *