Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун урд зүгт 58 км зайд өчигдөр /2025.11.12/ 16:00:15 цагт газар 4.4 магнитудын хүчтэй хөдөллөө. Уг чичирхийлэл газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 50.01, 90.97-т үүссэн гэж ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээллээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж Увс Онцгой байдлын газар мэдээлэв.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд:
- Увс аймгийн Түргэн сумын төвөөс баруун зүгт 51 км
- Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун урд зүгт 58 км
- Увс аймгийн Бөхмөрөн сумын төвөөс зүүн хойд зүгт 61 км
