МАН-ын даргад бага хурлаараа ширүүхэн өрсөлдсөн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр их хурлаараа намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэж, нэрээ татаад байна. Г.Занданшатарын оронд намын даргад өрсөлдөх магадлалтай хүмүүсийн нэг гэж олны таамагдаж байсан ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өрсөлдөхгүй гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
-Та МАН-ын даргад нэрээ дэвшүүлэх үү?
-Би МАН-ын даргад шинэ залуу үеэ дэмжиж байгаа. Харж, дэмжиж явдаг залуучууд байгаа. Би ямар нэг сонгуульд өрсөлдөхгүй. XXI зууны дунд үед улс орныг авч явах, Дэлхий ертөнц хурдтай хувьсан өөрлөгчдөж байгаа энэ цаг үед Монгол Улсыг шинэ түвшинд гаргах хүн хэрэгтэй. Үүнийг ойлгодог мэдэрдэг хүн хэрэгтэй.
-Танд УИХ-ын дарга болох санал ирвэл яах вэ?
-Үгүй. Санал ирвэл татгалзана.
