Намрын адаг улаан нохой сарын хоёр хар улаагчин гахай өдөр


Аргын тоолын 11 дүгээр сарын 14. Сугар гараг. Билгийн тооллын 25. Бага морь одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, мор,ь нохой хонь гахай болой. Хол газар яваар одогсод зүүн тийш мөрөө гаргавал зохистай. Үсээ шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *