Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгджээ


Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км зайд өчигдөр /2025.11.16/ 17:59:19 цагт газар 4 магнитудын хүчтэй хөдлөлт боллоо. Уг чичирхийллийн төв нь газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 49.85, 96.84-т үүссэн гэж ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээллээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн байна. ОБЕГ-ын мэдээллээр ямар нэг хохирол учраагүй аж.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд:

  • Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км
  • Завхан аймгийн Асгат сумын төвөөс хойд зүгт 51 км
  • Завхан аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *