Х.Тэмүүжин: Дэлхий нийт намын даргыг парламентын спикер болгохоос түдгэлздэг


УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Д.Батсуурь гишүүнээр ахлуулан байгуулахаар тогтов.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 

-Сүүлийн сар гаруйн хугацаанд Монгол Улсад өрнөсөн үйл явдлыг бүгдээрээ анзаарсан байх. Энэ үйл явдалд татагдаж ороогүй төрийн байгууллага үлдээгүй байх. Эрүүл өрсөлдөөн биш, албан тушаалын төлөөх зодоон шахам болж хувирсан. Үүнд хамгийн их хохирол амссан нь парламент.

Дэлхий нийтэд ч ийм үйл явдал зөндөө болж байсан байна. Үүнээсээ сургамж аваад, олон улсад сайн шижиг тогтжээ.  

УИХ-ыг нэг намын талбар болгохгүйн тулд Дэлхий нийтээр олж авсан сайн жишиг бол намын даргыг парламентын спикер болгохоос түдгэлздэг. Төвч, голч байр сууринаас парламентын эрүүл мэтгэлцээн, дотоод ардчиллыг хөгжүүлж байдаг гол институц, гол албан тушаал энэ байна. Үүнийг Монгол Улсад гээхгүйн тулд намын дарга нь парламентын толгойд гарч суудаг биш, намуудын эрүүл мэтгэлцээнийг өрнүүлдэг, төвийг сахигч улстөрч нь, ноён нуруутай, зангарагтай хэсэг нь парламентын голд зогсож байдаг. Эр зоригтой, эрч хүчтэй нь Засгийн газар луугаа явж байдаг. Ийм олон улсын туршлагаар явах ёстой юм байна аа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *