22 настай Жак Догерти “Youtube” дээр 15 сая дагагч, “Тикток” дээр 10 сая дагагч, “Инстаграм” дээр 2.8 сая дагагчтай од юм. 2025.11.15-ны бямба гаргийн өглөө Жак Догерти АНУ-ын Майами хотод хар тамхи биедээ авч явсан хэргээр баривчлагджээ.
Жак Догерти “Цагдаа нартай машин мөргөчихлөө”, “Би усан онгоцноос хөөгдлөө” гэх гарчигтай, пранк хийдэг контентуудаараа алдартай болсон нэгэн. Заримдаа тэр гудамжинд явж байгаа танихгүй хүмүүсийг өдөж, дараа нь бие хамгаалагчийнхаа ард нуугддаг. Үүгээр нь олон хүн түүнийг мэддэг болжээ.
Жак Догерти Майами хотын гудамжинд бичлэг хийх зорилгоор замын голд цагдаа нартай орооцолдож тоглох гэж оролдож байхдаа баривчлагджээ. Цагдаа нар түүнд нэгжлэг хийхэд “3” гэсэн тэмдэглэгээтэй, ДЭМБ-аас хориглосон бодисын II жагсаалтад багтдаг амфетамины төрлийн бодис, улбар шар өнгийн зууван хэлбэртэй эмний тал, каннабис агуулсан 3 ширхэг тамхи олдсон байна.
Эх сурвалж: BBC
