АНУ-ын Калифорни мужид байшин дэлбэрч, 8 хүн эмнэлэгт хүргэгджээ


2025 оны 11-р сарын 16 буюу өнгөрсөн ням гарагт АНУ-ын Өмнөд Калифорни мужид байшин дэлбэрч, дотор нь байсан 4 хүн эмнэлэгт хүргэгджээ. Дэлбэрэлтийн улмаас ойролцоо байсан хоёр байшин мөн бага зэрэг шатаж, 4 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эмнэлэгт хүргэгдсэн 8 хүн азаар амь насанд аюултай хэмжээнд гэмтээгүй байсан гэж Сан Бернардино хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд хий алдсаны улмаас дэлбэрэлт болсон байх магадлалтай байна.

Эх сурвалж: APNews


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *