“Их эв” намын даргаар З.Бат-Отгоныг бүртгэв


Улсын дээд шүүхийн нийт шүүгч өнөөдөр хуралдав. Уг хурлаар “Их эв” намын даргаар З.Бат-Отгоныг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцжээ. Түүнийг тус намын даргаар бүртгэхэд, татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул бүртгэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн өнөөдөр болсон шүүгчдийн зөвлөгөөнөөр Олон улсын захиргааны хэргийн дээд шүүхийн холбоо (IASAJ)-нд гишүүнээр элсэх боломжийн талаар хэлэлцэж, хүсэлт гаргахаар тогтлоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *