Аргын тооллын 12 сарын 1, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Дэлгэрүүлэгч одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, тахиа, бичю гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүг мөрөө гаргавал зохистой.