I-V ангийн 33 цахим сурах бичгийг ашиглаарай


“E-SUR” платформ дахь I-V ангийн нийт 33 интерактив, цахим сурах бичгийг хаанаас ч, хэзээ ч шууд ашиглах боломжтойг Боловсролын ерөнхий газар мэдээллээ. 2024 оны 5 дугаар сард www.e-sur.edu.mn системийг хөгжүүлж, ерөнхий боловсролын I-V ангийн 33 сурах бичгийг бүрэн дижитал, интерактив хэлбэрт шилжүүлсэн байна. Бага ангийн 33 сурах бичгийг хөрвүүлж, нийт 15 мянга орчим интерактив дасгал, даалгаврын сан бүрдүүлжээ.

Интерактив сурах бичгийг хэрхэн ашиглах вэ?

  • Броузерынхаа хайх хэсэгт www.e-sur.edu.mn гэж бичнэ.
  • Танд доорх хуудас харагдах ба “Ангиа сонгоорой” хэсгээс өөрийн ангиа сонгоно.
  • Ангиа сонгосны дараа судлах хичээлүүдийн цахим сурах бичиг харагдана.
  • Судлах гэж буй судлагдахууныхаа цахим сурах бичиг дээр дарж орно.
  • Таны сонгосон хичээлийн бүлэг сэдвүүд харагдана.
  • Үзэх бүлэг сэдвээ сонгоно.
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *