Адольф Гитлер сонгуульд ялжээ


Тийм ээ, за зөв уншсан. Адольф Гитлер сонгуульд ялжээ. Тодруулбал: Өмнөд Африкийн Намиби улсад “Адольф Гитлер” гэдэг нэртэй улстөрч сонгуульд дахин ялалт байгуулсан байна.

Түүний бүтэн нэрийг Адольф Гитлер Уунона гэдэг. Намиби улсын Oшана мужийн Омпунджа гэдэг зөвлөлийн гишүүн юм. Тэр ийнхүү 5 дахь удаа улиран сонгогдож байна. Түүнийг сонгуульд ялсан тухай гадаадын хэвлэлүүдийн мэдээний сэтгэгдэл хэсэгт хүмүүс “Сонгуульд ялаад тэр хамгийн түрүүнд Польшид айлчлах байх” хэмээн хошигнон бичиж байна.

Хүн бүр түүнийг яагаад ийм нэртэйг гайхаж асуудаг аж. Тэрээр нэрнийхээ талаар “Аав маань надад ийм нэр өгөхдөө Адольф Гитлер гэж яг ямар утга учиртайг мэдээгүй байх” гэж хэлжээ. Мөн өөрөө Адольф Гитлерийг шүтдэггүй, нацист үзэл санааг дэмждэггүй гэдгээ илэрхийлсэн байна. Намиби өмнө нь Германы колони байсан тул Адольф Гитлер гэдэг нэртэй хүн тус улсад олон байдаг аж.

Эх сурвалж: Euro news


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *