Балчир хүүхдүүдийн садар самууныг сурталчилсан 4 этгээдийг баривчилжээ


Австрали улсын хууль хяналтын байгууллагууд бага насны хүүхдүүдийн садар самууныг сурталчилсан олон мянган зургийг олон улсын сүлжээнд тараадаг гэмт хэргийн сүлжээний 4 этгээдийг баривчилжээ. Эдгээр этгээд хөлд ороогүй нялхсаас эхлээд 12 хүртэлх насны хүүхдүүдийг хооронд нь, мөн амьтадтай бэлгийн харьцаанд хүчээр оруулдаг аж. Уг зүй бус үйлдлийнхээ зургийг авч, бичлэг хийн, олон улсын сүлжээгээр зарж, мөнгө олдог байв.

Сидней хотын цагдаа нар тэдний байрлаж байсан газарт нэвтэрч орон, гэмт хэрэгтнүүдийг баривчлахдаа мянга мянган зүй бус бичлэг агуулсан электрон төхөөрөмжүүдийг нь хурааж авсан байна.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *