Өвлийн дунд шар хулгана сарын нэг цагаан хөх хулгана өдөр


Аргын тооллын 12 сарын 21, Адьяа гараг. Билгийн тооллын 2, Суулга одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс засуулбал: Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ тохиромжгүй.            


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *