960 сурагчийн сургууль ашиглалтад орууллаа


Улсын төсвийн хөрөнгөөр Увс аймгийн Улаангом суманд 960 суудалтай сургуулийн барилга барьж, 2025.12.02-ны өдөр Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгөв.

Барилгын гүйцэтгэгчээр “Арвижих-Увс” ХХК шалгарч, 2022.11.08-ны өдөр гэрээ байгуулсан аж. Зураг төслийг “Критев Монголиа” ХХК гаргажээ.

Уг барилгыг 1-р сургууль ашиглана. 2026 онд маршал Ю.Цэданбалын нэрэмжит 1-р сургуулийн 100 жилийн ой тохионо. Ойгоо шинэхэн хичээлийн байртай угтан авахад бэлэн боллоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *