Өмнөговь аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн санаачилгаар 2026 оны 1-р сарын 1-нээс тус аймгийн 8–12-р ангийн бүх сурагчийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар ИТХ шийдвэрлэв. Улсын төсвөөр 1–5-р анги, орон нутгийн төсвөөр 2021 оноос 6–7-р ангийн сурагчдад “Үдийн хоол” өгдөг болжээ. Ирэх оноос бүх сурагчид үүнд бүрэн хамрагдах боломж бүрдэж байна.
Өмнөговийн бүх сурагч үдийн хоолтой боллоо
