Чингис хаан үндэсний музейд ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан, “Эх Дэлхийгээ анагаахуй” төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн үргэлжлэл “Анагаагч Эх Дэлхий” үзэсгэлэнг өнөөдөр (2025.12.04) олон нийтэд толилуулж эхэлнэ.
Үзэсгэлэнд хоёр орны уран бүтээлчдийн орчин үеийн урлагийн харилцан яриаг нэг дор төвлөрүүлж, Дэлхийтэйгээ зохицон оршихуйн тухай шинэ санаа, сэтгэлгээ, сорилт, шийдлүүдийг урлагийн хэлээр илэрхийлжээ. Уг үзэсгэлэн 2026.01.18 хүртэл Чингис хаан үндэсний музейн 9-р давхарт гарна.
“Анагаагч Эх Дэлхий” үзэсгэлэнг үзээрэй
