Монголд гадаадын 1767 цагаач оршин сууж байна


Монгол Улсад 11 дүгээр сарын 30-ны байдлаар гадаадын 138 улсын 37.097 иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна.

Эдгээр иргэнийг улсаар нь ангилбал:

  • АНУ-ын 1175,
  • БНСУ-ын 1777,
  • БНЭУ-ын 2278,
  • ОХУ-ын 3020,
  • БНХАУ-ын 22868 иргэн,
  • Бусад улсын 5979 иргэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 3%, үүний дотор нэг улсын иргэн 1% хүртэл байх боломжтой. Өнөөдрийн байдлаар хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь манай улсын нийт хүн амын 1.05%-ийг эзэлж байгааг Гадаадын иргэн, харьяатын газар мэдээллээ.

Монгол Улсад хамгийн олон иргэ нь оршин сууж байгаа улс:

  • БНХАУ-ын иргэд 0.64 хувь,
  • ОХУ-ын иргэд 0.08 хувь,
  • БНЭУ-ын 0.06,
  • БНСУ-ын иргэд 0.05 хувь,
  • АНУ-ын иргэд 0.03 хувийг эзэлж байна.

Оршин сууж буй зорилго:

  • Албан зорилгоор 585,
  • Хөдөлмөр эрхлэх зорилгоор 19092,
  • Суралцах зорилгоор 5304,
  • Хөрөнгө оруулах зорилгоор 5804,
  • Цагаач 1767,
  • Шашны зорилгоор 140,
  • Гэр бүлийн зорилгоор 3260,
  • Хувийн бусад зорилгоор 1145 гадаадын иргэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *