АНУ-ын Виржиниа мужийн согтууруулах ундааны дэлгүүрт илбэнх нэвтэрч, таарсан бүх архийг ус шиг уусныхаа дараа ариун цэврийн өрөөнд нь тасарсан байсныг өглөө нь дэлгүүрийн ажилтнууд олжээ.
Амьтны хяналтын ажилтан Саманта Мартин “сэжигтнийг” Хановер мужийн амьтан хамгаалах төв рүү “байцаалт авахаар” авч явжээ. Илбэнх нууцаар орж ирж байгаа ганц бүдэг дүрс уг дэлгүүрийн CCTV камерт үлджээ. Сэжигтэн тасрахаасаа өмнө хэр их архи уусан нь тодорхойгүй байгаа аж.
Шарталтыг эс тооцвол биед нь ямар ч гэмтэл илрээгүй тул илбэнхийг хэдэн цаг унтуулж амраагаад, байгальд нь буцаан тавьсан байна.
Эх сурвалж: BBC
