Азтан болсон гэх холбоос бүхий линк дээр дарахгүй байхыг анхаарууллаа


Цахим орчинд үйлдэж буй залилантай холбоотойгоор ЦЕГ дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.

Танд ямар нэгэн албан байгууллагын болон хувь хүний цахим хаягаас “Та азтан боллоо”, “Таны банканд халдлага илэрлээ” гэх мэт холбоос бүхий мессеж ирвэл тухайн байгууллагын албан ёсны цахим хуудас мөн эсэхийг сайтар нягталж, шалгаарай. Мөн түүнчлэн яаран уг холбоос дээр дарахгүй байхыг анхааруулж байна.

Хэрэв холбоос дээр дарвал таны банкны мэдээлэл, Facebook, Instagram, Telegram зэрэг нийгмийн сүлжээний хаягуудын нууц үг, утсан дээр байгаа хувийн мэдээлэл алдагдах өндөр эрсдэлтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *