Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Жарганатын голд 2026.01.17-19-нд дархад түмний өв соёлыг сурталчлах “Маанарын соёл” үйл ажиллагааг Хаант тэнгэрийн Самгалдай төв зохион байгуулна. Маанар гэдэг нь дархад ястны нийтлэг нэр юм. Дархад ястан өөрсдийгөө маанар гэдэг аж.
Өвлийн аялал хөгжүүлэх зорилготой энэ эвентийн үеэр Жарганатын голд лус тахих юм байна. Жарганат бол өвөл хөлддөггүй, усан доторх ургамал нь мөнх ногооноороо байдаг содон гол.
