Дуучин Б.Алтанжаргал долоон хүүхдэд тэргэнцэр бэлэглэжээ


Ардын дуучин Б.Алтанжаргалын төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Тэрбээр “Хангай ротари” клубийн хамт олонтой хамтран, хөгжлийн бэрхшээлтэй долоон хүүхдэд тэргэнцэр бэлэглэжээ.

Тэр цахим хуудсаараа дамжуулан “Энэ өдөр миний төрсөн өдөр тохиож байна. Олон хүний хайр, хүндлэл дундах сайхан хувь тавилан заяасан ижий, аав хоёртоо ач хариулж, буян үйлдэхийг хичээж “Хангай ротари” клубийнхээ хамт олонтойгоо хамтран, Багануур дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөдөлгөөний боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог дэмжих, асран хамгаалагчдынх нь хөдөлмөрийг бага ч болов хөнгөвчлөх зорилгоор долоон хүүхдэд тэргэнцэр угсарч, гардууллаа.

Энэхүү үйл ажиллагааг минь дэмжиж, хүүхдүүдэд маань гарын бэлэг гардуулсан “Со Саку” ХХК-ийн “Гэрэл” худалдааны төвийн захирал н.Алтансүх болон Соёлоо найздаа маш их баярлалаа. “Хангай ротари” клубийн хамт олондоо баярлалаа. Үнэхээр гоё хүмүүс. Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *