Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэн Ч.Баттулгын гэрт энэ сарын 2-нд ахуйн гал түймэр гарч, 17 настай хүү 11 настай дүүгээ аварч цонхоор гарган, өөрөө амиа алджээ. Галд өртсөн 11 настай Б.Амин-Эрдэнэ охины биеийн 90 хувь нь түлэгдсэн тул Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байсан. Тэгвэл түүнийг өнөөдөр ГССҮТ-д нисдэг тэргээр авчирчээ. Охины эмчилгээний зардал өдрийн 2,6 сая төгрөг болж байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээллээ. Иймд охинд амьдрал бэлэглэхийг Монголын ард түмнээсээ хүсэж хандивын аян эхлүүлжээ.

Хүндэтгэсэн: Аав Ч.Баттулга, Ээж Г.Мандахцолмон
Хандивын данс: Ээж Г.Мандахцолмон
• Голомт банк 5505105560 IBAN:18001500
Хандивын данс: Нагац эмээ Д.Оюунцэцэг
• Хаан банк 5954180082 IBAN:66000500 , утас 98200950, 88041669
