Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын хүнсний чанар стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.Жанаргүл 2022 оны 10 сард хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Т.Билгүүн нар Ж ХХК-н эзэмшлийн, Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр улаан төлөвтэй нэвтэрсэн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлжээ. Тэд уг машины тээвэрлэсэн бараанд мэдүүлэг бөглүүлэх, биечлэн хяналт шалгалт хийлгүй Цагааннуур боомтоор гаалийн хяналтын бүсээс гаргасан аж.
Т.Билгүүн Оросоос улбар шар төлөвтэй нэвтэрсэн М ХХК-ийн тээврийн хэрэгслийн бичиг баримтад шалгалт хийж, татвар төлүүлэлгүй Монгол Улсын хил, Цагааннуур боомтын хяналтын бүсээс гаргажээ.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх эл хэргийг 12-р сарын 2-нд хэлэлцэв. Т.Билгүүн, Х.Жанаргүл нарыг албан тушаалаа урвуулан ашигласанд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгов.
