Дараа жилийн “Eurovision” тэмцээнд Израил улс оролцохыг зохион байгуулагчид нь зөвшөөрлөө. Үүнтэй холбогдуулан Испани, Ирланд, Словени, Нидерланд улс уг тэмцээнийг бойкотлон, оролцохоос татгалзав. “Eurovision” бол Европын Өргөн Нэвтрүүлгийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг дууны томоохон тэмцээн юм.
Уг тэмцээний зохион байгуулагчид өчигдөр өглөө уулзаж, Израил улсыг оролцуулах эсэх талаар хэлэлцжээ. Газын Зурваст болж буй дайнтай холбоотойгоор Израил улсыг уг тэмцээнд оролцуулахгүй байхыг оролцогч улсууд шаардаж байсан юм. Гэсэн ч Европын Өргөн Нэвтрүүлгийн Холбоо уг тэмцээнд Израилыг оролцуулах эсэх санал хураалт явуулахаас татгалзжээ. Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог улсыг нь “Eurovision-д оролцуулахын төлөө тэмцэж байгаа хүмүүст баярлаж байгаагаа илэрхийллээ.
Израилыг оролцуулах болсны дараа Испани, Ирланд, Словени, Нидерланд зэрэг улс 2026 онд болох “Eurovision” фестивалаас нэрээ татаж буйгаа зарлаж, Европын Өргөн Нэвтрүүлгийн Холбоог бойкотлоод байна.
Эх сурвалж: CNN
