Хар тамхины хэргээр хоригдож байсан Хондурасын Экс Ерөнхийлөгч өөрт нь өршөөл үзүүлсэн Доналд Трампад талархал илэрхийлжээ


Хар тамхины хэргээр АНУ-ын шоронд хоригдож байсан Хондурасын Экс Ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандез өөрт нь өршөөл үзүүлсэнд Доналд Трампад талархал илэрхийлжээ. Хуан Орландо Эрнандез “Зэвсэглэсэн систем үнэнийг олж мэдэхийг хүсэхгүй байх үед шудрага ёсны төлөө тэмцэх зориг гаргасан Доналд Трамп танд маш их баярлалаа” гэж хэлсэн байна.

Хуан Орландо Эрнандез 2014-2022 онд Хондурас улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Харин 2024 онд тэр хар тамхи, галт зэвсэг тээвэрлэх ажиллагаанд оролцсон хэргээр АНУ-ын шүүхээс 45 жил хоригдох ял авч, мөн 8 сая ам.доллароор торгуульсан юм.

Харин өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хуан Орландо Эрнандез-д өршөөл үзүүлж, суллаж явуулсан билээ. АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах болон Ардчилсан намын гишүүд Доналд Трампыг Латин Америк дахь хар тамхи тээвэрлэх сүлжээг зогсоохоор ажиллаж байгаа мөртлөө хар тамхины хэргээр хоригдож байсан хүнд өршөөл үзүүлж сулласан хэмээн шүүмжилж байна.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2025/12/03/americas/donald-trump-pardon-honduras-president-intl-hnk


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *