Роблокс тоглоомыг ОХУ хориглолоо


Роблокс тоглоом хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, экстремизмийг өдөөж, хүүхдүүдэд ЛГБТ контент үзүүлж байгаа тул ОХУ энэ сарын 4-нд уг тоглоомыг хориглолоо. Энэ тоглоом хүүхдүүдэд ёс зүйн үүднээс сөргөөр нөлөөлөх зохисгүй контентуудыг үйлдвэрлэдэг болсон гэж ОХУ-ын хуулийн байгууллага мэдээлжээ. Энэ бол Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй тоглоомын нэг. Үүгээр ихэвчлэн хүүхдүүд тоглодог. Гэвч “Роблокс” компани “Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалт сул” гэж хурцаар шүүмжлүүлдэг аж.

ОХУ-ын гаргасан уг шийдвэрийн хариуд “Roblox” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Бид үйл ажиллагаа явуулж байгаа газруудынхаа хуулийг хүндэтгэдэг. Манай платформ хүүхдүүдэд зориулсан эерэг орчин бүрдүүлдэг. Бид аюулгүй байдлын асуудлыг маш сайн ойлгож, манай платформд орж байгаа аюултай контентуудыг хянаж, урьдчилан сэргийлдэг” хэмээн мэдэгджээ. Энэ сард “Roblox” компани уг тоглоомыг тоглож байгаа хүүхдүүдийг насанд хүрсэн хүмүүстэй чатлах боломжгүй болгож, өөрчлөлт оруулахаар болсноо зарласан байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *