Улаанбурхан өвчнөөр өвдсөн 11 хүн хэвтэн эмчлүүлж байна


Улсын хэмжээнд улаанбурхан өвчин туссан нь батлагдсан 13,680 хүн байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 1 хүн илэрсэн бол ХӨСҮТ болон орон нутагт нийт 11 хүн уг өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Түүнчлэн нийт өвчлөгсдийг насны хувьд авч үзвэл 10-14 насны хүүхдүүд зонхилж байгаа юм.

ХӨСҮТ-өөс “Улаанбурхан өвчин халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар сэргийлж болдог. Улаанбурхны вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрэв улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол нөхөн хамрагдаж, өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг сануулж байна” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *